2009 оны 10 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж буй Буриадын эдийн засаг-соёлын өдрүүдийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Буриад Улсын Аялал жуулчлалын агентлагтай хамтран 10 дугаар сарын 6-ны өдөр хоёр улсын төрийн байгууллагын төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийг оролцуулсан дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Сүүлийн жилүүдэд ОХУ-аас ирж буй жуулчид тогтмол нэмэгдэж 100 мянгад хүрсэн ба түүний дотор Буриадаас ирж буй жуулчдын тоо 2007 онд 15300, 2008 онд 23798-д хүрсэн нь бусад зах зээлтэй харьцуулвал хамгийн өндөр өсөлт юм. Хоёр орны газар нутгийн ойр дөт байдал, зам тээврийн хөгжил нь жуулчид харилцан зорчих, мөн гуравдагч орны иргэд аялах таатай боломжийг олгодог. Монголын талаас “Хөвсгөл-Байгал нуурын бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй нь энэ бүс нутагт чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Энэхүү дугуй ширээний уулзалт ярилцлагын зорилго нь нэг талаас хоёр улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас аялал жуулчлалын өнөөгийн байдал, ирээдүйн хандлага, баримталж буй бодлогын талаар бодит ойлголтыг 2 талын аялал жуулчлал эрхлэгчдэд өгөх, боломж, давуу талаа сурталчлахад оршиж байна. Ярилцлагын үеэр хил гаалийн үйл ажиллагаанд учирдаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, боловсон хүчний чадавхи, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гуравдагч орны иргэдийг визийн хөнгөвчилсөн нөхцлөөр нэвтрүүлэх чиглэлээр санал солилцож талууд протоколд гарын үсэг зурав.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment