Түвшин

Wednesday, December 9, 2009

Сонжоо - Та мєнгєє зєв тооцож чаддаг уу?

"Тийм " гэсэн хариупт болгондоо нэг оноо тавиад тоолоорой.,,,,,,,,,


-Тvрийвчиндээ хэдий хэмжээний мєнгє байгаагаа тодорхой мэдэхгvй байна.

-Сэтгэл санааныхаа байдлаар худалдан авалт хийдэг. Харагдлаа л бол авлаа.

-Заримдаа оройн хоолныхоо дараа идэх амттан худалдан авдаг.

-Дараачийн цалин хvртэл мєнгє хvрэлцэхгvй байх vе байдаг.

-Дэлгvvр, худалдааны газраар цєєнгvй явдаг.

-Хариултаа тоолдоггvй.

-Олон зүйлээс сонголт хийж чадахгүй бол бүгдийг нь авчихдаг.

-Кафе рестораны зєєгчид цайны мєнгє єгдєг.

-Хоол хvнсээ тав тухтай тохилог газраас сонгодог.

-Маш их таалагдаж байвал бага зэрэг багадсан, эсвэл томдсон байсан ч хамааралгvй худалдан авах тохиолдол бий.

-Байрныхаа болон хог, цахилгааныхаа мєнгийг єгєхгvйгээр удаан байж чаддаггvй.

-Хєргєгчнєєс хатсан йогурт, гашилсан сvv, иссэн бяслаг гарч ирэх нь цєєнгvй.

-Лавлах номыг vзэх гэж номын сан явснаас худалдаад авчихсан нь дээр.

-Зарлагаа тооцож бичих нь цаг vрсэн ажил.

-Саван угаалгын нунтгаа нєєц болгон худалдан авдаггvй.

-Бялуу, банш, котлет хийж цагаа vрэх нь хайран санагддаг.

-Ажил олгогчтой ярилцаж байхад цалингаас илvv ажилтны vvрэгт гол анхаарлаа хандуулдаг.

-Хvнд мєнгє зээлдvvлчихээд амархан мартчихдаг.

-Сэтгvvл дээр байгаа хямдралын хайчилбарыг нэг ч удаа хэрэглэж vзээгvй.

-Тvрийвчинд байнгын vйлчvvлэгчийн карт байдаггvй.

-Ойр дотныхон тань таныг vрэлгэн гэдэг.


0-6 оноо: Та мєнгє зарлагаа маш сайн тооцоолж чаддаг юм байна. Танд санхvvгийн хямрал гэдэг vг танил биш. Та мєнгє олж чаддаг, зарцуулж ч чаддаг. Ямар нэгэн худалдаа хийхээсээ ємнє та алдагдалд орохгvйн тулд эртнээс тєлєвлєдєг. Зарим vед эдийн засгийн нарийн чанд дэглэмээс зайлсхийж байх хэрэгтэй. Гэр бvлийнхнээ болон хамт ажилладаг нєхдєє гэнэтийн сюрпризээр баярлуулж байгаарай. Vр дvн нь тэр дороо мэдрэгдэх вий.

7-13 оноо: Таны орлого зарлага яг л тэгш юм. Та томоохон зарлагуудаа тооцож чаддаг хэрнээ жижиг сажиг гэснээ анхааралдаа тєдийлэн авдаггvй хvн юм байна. Тиймээс таны цалингийн бараг тал нь хоолонд явчихдаг гэмтэй. Бага сага зарлагаа бууруулахыг хичээ. Vл ялих зvйлvvддээ тодорхой мєнгє гаргаж тvvнийгээ дага. Харин хувийн зарлагадаа хэмнэлт гаргаад хэрэггvй ээ. Заримдаа хєгжин баясч бай. Сайхан vнэртэн худалдан авч, єдрийн зоог аятайхан газар барьчих юу нь буруу байх билээ.

14-21 оноо: Та мєнгєнєєс амархан салчихдаг, дараагийн цалин хvртэл хvргэх гэж зовдог хvн юм. Орлого бага байсан ч та vvнд нэг их санаа зовдоггvй. Ажил дээр танд цалин биш, зєвхєн тааламжтай байх нь чухал юм. Нэг cap ч атугай та амттанд мєнгєє зарлагадахгvй байгаад vзээрэй. Энэ нь таны тєсвийг тєдийгvй биеийн галбирыг чинь ч алдуулахгvй гээд бод.

No comments:

Post a Comment