
Орц: Төмс 250 гр, хүрэн манжин 190 гр, шар лууван 125 гр, өргөст хэмх 185 гр, давсалсан байцаа 150 гр, ногоон сонгино 210 гр, ургамлын тос 100 гр.
Бэлтгэх арга: Чанаж хөргөсөн хүрэн манжин, төмс, шар лууванг нимгэн хавтгай, давсалсан байцаа, өргөст хэмхийг мөн адил хэрчинэ.
Бөөрөнхий сонгиныг бүтэн ба хагас цагираг, ногоон сонгиныг жижиглэн хэрчиж бүгдийг нь нийлүүлэн давс цацаад ургамлын тосоор амтална. Хэрвээ давсалсан байцаа байхгүй бол дарсан өргөст хэмхээр орлуулж болно.
No comments:
Post a Comment