Түвшин

Wednesday, April 7, 2010

aduuhii ov soyoliih uzuuleh muzei

Єнєєгийн байдлаар улсын хэмжээнд 48 музей байна. Нийслэлд улсын 10 музей байгаа ба Говь сvмбэр аймгаас бусад аймгийн тєв музейтэй. Байгууллагуудын болон салбарын 10 музей бий. Хувийн цуглуулгаар буй болсон музей бол vндэсний тоглоомын "Олон улсын оюун ухааны музей" юм. Музейнvvд байнгын vзvvллэгээрээ нийтэд vйлчлэхээс гадна судалгаа явуулж, цуглуулгаа баяжуулан, танин мэдэхvй, соёлын арга хэмжээ зохион байгуулдаг.
Монголын соёлын єв, музейн тухай


Монгол орон олон зуун жилийн туршид нvvдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бvрэлдэн цогцолсон єлгий билээ. Монгол улсын газар нутаг, тvvний хєрсєн дээр болон дор хадгалагдаж буй эртний хvмvvсийн бууц суурин, чулуун зэвсгийн vеийн дархны газар, булш, бунхан, бичигт хєшєє, буган ба хvн чулуу, хадны зураг бичээс, хот суурины туйрууд, уран барилга зэрэг тvvх, соёл урлагийн vнэт єв, дурсгалууд нь энэ эртний тvvхийг хvvрнэн єгvvлсээр байгаа юм. Монголчуудын ертєнцийг vзэх vзэл, бодрол ухаарал, гvн ухааны хийгээд уран сайхны сэтгэлгээ, итгэл бишрэл, шашин шvтлэг, vндэсний урлахуй эрдэм, хэл, соёл, ёс заншил, зан vйл тэдний бvтээн туурвисан соёлын євд шингэж vлдсэн байдаг. Энэхvv тvvх соёлын арвин их дурсгалын нэгээхэн хэсэг нь музей, номын сан, архив, эрдэм шинжилгээний байгууллагад хадгалагдаж байна.

No comments:

Post a Comment