Түвшин

Wednesday, March 10, 2010

Уул уурхай

Уул уурхай Монгол орны үйлдвэрлэлийн хамгийн том салбар болоод байгаа бөгөөд
 12,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, үндэсний нийт бүтээгдэхүүний 17.3 хувь, нийт аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний 64.7 хувь, экспортын 57.5 хувийг тус тус эзэлж байна.
Үйлдвэр худалдааны яамнаас гаргасан тоо баримтаас үзэхэд манай орон 10 тэрбум тонн нүүрс, 4.2 тэрбум тонн фосфор, 452.8 сая тонн төмөр, 17.6 сая тонн хайлуур жонш, 7.5 сая тонн зэс, 3 сая тонн тугалга ба цайр, 400,000 тонн ховор металл, 234,000 тонн молибден, 150,000 тонн алтны нөөцтэй ажээ.Уул уурхайн салбар нь байгаль орчин болон гол усны системийн эрүүл ахуйд шууд нөлөөлдөг бөгөөд нэн ялангуяа хууль бус, зохицуулалтгүй гар аргын олборлолтыг тэмдэглэх хэрэгтэй.. Энэ төрлийн жижиг үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь усны чанарын доройтол, гол, горхи болон газар доорхи гүний усан дахь хүнд металлын концентратын өсөлт, усан дахь лаг шавар, тунамал чулуулулаг, булингар нэмэгдэх, голын усны чанар, хэмжээний доройтол, усны урсгал алдагдах, усан зам хатаж ширгэх, усанд дахь амьд организмын тоо багасах, мөн устай холбоотой халдварт өвчин нэмэгдэх зэрэг гол усны олон асуудлуудыг хурцатгаж байна.Байгаль орчинд халтай, хамгийн их сэтгэл зовоосон асуудал нь хууль бус алт олборлолт юм. Гар аргаар шороон ордоос алт олборлох нь үр ашиг муутай төдийгүй боловсруулах үйл явцдаа усыг үлэмж их хэмжээгээр ашигладаг нь гадаргын болон гүний усны нийлүүлэлтэд ихээхэн дарамт учрулдаг байна. Усны нөөц хомс зарим цөлөрхөг нутгаар уул уурхайн үйл ажиллагаанд ус ашиглах нь нутгийн ард иргэд, мал сүргийг ундны усны гачигдалд оруулж байна. Энэ төрлийн жижиг үйлдвэрүүд нь уул уурхайн үйл ажиллагаанаас гарж буй хог хаягдлаа голын усанд хаядаг. Ил аргаар олборлолт хийхээс гадна далд уурхайн үйл ажиллагаа нь Монгол орны гол усанд асар ихээр нөлөөлж байгаа төдийгүй ялангуяа олборлох үйл явц дахь мөнгөн ус, цианидийн замбараагүй хэрэглээ нь гол усыг ихээр бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Сэлэнгэ мөрний сав газрын орчим ил уурхайн алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь Туул, Орхон, Бороо голуудын гол цутгалангуудад нөлөөлж усны чанарыг доройтуулан, усан дахь хүнд тунамал чулуулаг болон булингарыг нэмэгдүүлж байна. Нэмж хэлэхэд Хараа болон Бороо голуудын ёроолд их хэмжээний мөнгөн ус хуримтлагдаад байгаа ажээ.

No comments:

Post a Comment