Түвшин

Tuesday, March 9, 2010

Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас энэ жил аж ахуйн нэгжүүдэд 1000 цагаан зээр агнах зөвшөөрөл олгосон . Уг зөвшөөрлийн дагуу Хэнтий, Дорнод аймгаас тус бүр 500 цагаан зээрийг агнана . Нэг цагаан зээр агнах зөвшөөрлийн бичгийг 12 мянган төгрөгөөр үнэлжээ. Цагаан зээрийн агнуураас 12 сая төгрөг улсын төсөвт төвлдөг. Харамсалтай нь, уг зөвшөөрлөөр далимдуулан орон нутгийн иргэд хууль бусаар, зөвшөөрлийн бичиггүй цагаан зээр агнах нь ихэсчээ. Торгуул нь 80000 төг байдаг


.

13 зүйлийн туурайтан байдаг ба хамгийн их нь цагаан зээр юм.Дэлхийн 3 оронд м байдаг. Хятадын хойд хэсэгийн нь усдаж алга болсон.1998 оны байдлаар 2.1 саяЗээр байсан гэсэн судалгаа байдаг.Цагаан зээр нь манай орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор хэдэн зуугаар сүрэглэн оршино. Цагаан зээрийн эрэгчинг ооно,эмэгчинг шаргачин, төлийг янзага,эрэгчин шүдлэнг цэнхэр ооно,охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ.Голдуу хул шаргал зүстэй,богино сүүлтэй,тангийнхаа захаар шар хүрээтэй ,шаргачин нь эвэргүй,ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэн ойртсон шорон хоёр эвэртэйгээрээ хар сүүлт зээрээс ялгаатай.6-сард янзагална.Цагаан зээр хялгана,шаваг,хазаар өвс,үет ургамлаар хооллоно.Намрын цагт өвсний сортой өнгө зохицон амьтан хүн үзмэгц даруй цахилан давхих бөгөөд цагт дунджаар 70 км хүртэл хурдална.Цагаан зээр үргэсэн зүйлээсээ уралдан түрүүлж урдуур нь хөндлөн гарч байж сая амардаг сонин араншинтай амьтан.Манай орон цагаан зээрийг авто хөсгөөр хөөх,шөнө гэрэлтүүлэн хорих зэрэг аргаар агнахыг хориглодог юм.

No comments:

Post a Comment