Түвшин

Monday, December 14, 2009

Аялал


Гол ус гатлах:
- Голын усны урсгалыг жишүүдүү сөрж гардаг.
- Урсгалын дээд талд мод тулж явбал түшигтэйгээс гадна усны гун, ёроолыг шалгах боломжтой.
- Сэлж чаддаг байсан ч хүйтэн усанд удаан байхад гар хөлийн шөрмөс татах аюултай.
- Гол гаталхад гутлаа оймсгүй өмсвөл гутал дотор ус шингэж хүндрүүлэх нь бага.

- Ундааны бөглөөтэй хоосон савнуудыг скочоор холбож эрүүн дороо, ар нуруундаа сайтар бөхлөн гараар сэлүүрдэн гүнзгий голыг гаталж болно.
Өглөө эрт голын ус хамгийн гүехэн, хамгийн цэвэр байдаг.
Аянга цахилгаантай бороо:
- Аянга цахилгаантай үед гар утсаар ярьж болохгүй. Унтраа.
- Өндөрлөг газарт байгаа бол бэл рүү буу.
- Шон, ганц ургаа модны дор хоргодож болохгүй.
- Гол усанд орж байхад бороо орвол хурдан гар.
- Чийгтэй газар аянга буух нь элбэг байдаг.
- Аянгын хүрээнд орсон хүний арьс ирвэгнэж, үс босдог бөгөөд ийм шинж мэдрэгдвэл нэн даруй газарт хэвтэх хэрэгтэй.
Хүчтэй салхи шуурга:
- Хүчтэй салхи шуурга ойртон ирж байгаа үед орон байрны хаалга цонхыг хаана.
- Бүх цахилгаан хэрэгслийг салгана.
- Лаа чийдэн бэлтгэнэ.
- Цонхны шилнүүдийг скочоор чагталж наана.
- Хэрэв машинтай явж байж таарвал замаас гарч салхи уруудан зогсож их гэрлээ эсвэл ослын гэрлээ асаах хэрэгтэй.
Газар хөдлөлт:
- Бүх цахилгаан хэрэгсэлийг салгана.
- Байшин барилгаас хурдан гарч холдоно. - Хэрэв гарах боломжгүй бол байшингийн ханыг налж зогсоно.
- Өрөөн дотор бол бат бөх ширээн доогуур хоргодож болно.
- Цонх, шил толь, гэрлийн бүрхүүлээс хол бай.
- Тагтан дээр гарч болохгүй.
- Лифтэнд сууж болохгүй.
- Эхний чичиргээ намдангуут бичиг баримтаа аваад даруй холд.
Гал түймэр:
- Ямар ч хорт хий, угаар, утаатай үед чийгтэй алчуураар хамар амаа дарж амьсгалан түр аргацааж болно.
- Хэрэв хувцас чинь шатвал унтраах гэж бүү хугацаа алд. Аль болох хурдан тайл. Тайлах боломжгүй бол газар өнхөрч гал багассан үед нь тайлахыг оролдох хэрэгтэй.
- Хувцас шатаж буй үед хэзээ ч гүйж болохгүй. Гал улам их талбайг эзлэн хөөрөгдөн шатах болно.
- Гэр оронд аль нэг хэсэг шатаж эхэлбэл зузаан хөнжил хувцасаар битүү бүтээж дар.
- Хайруулын тавганд гал авалцсан үед чийгтэй алчуураар бүтээж унтраана. Ус хийж болохгүй.
- Бензин тос зэрэг шатамхай бодис шатвал элс шороогоор унтраана. Усаар унтраахыг оролдвол дээрх бодисууд усан дээр тунаж шатах талбай улам ихсэнэ.
- Ямар ч гал агааргүй бол унтардаг гэдгийг сана.

No comments:

Post a Comment