Түвшин

Showing posts with label ò¿âøèí. Show all posts
Showing posts with label ò¿âøèí. Show all posts

Monday, December 14, 2009

Гадаадад явахдаа


Очсон газар орондоо хэт үндэсний үзэл гаргах, хувцаслах, шашны үзлээр сайрхах, тухайн орныг муучилах /тухайн оронд амьдардаг Монгол хүнд ч муучилж болохгүй/ зэрэг нь чиний аюулгүй байдал цаашлаад амь насанд чинь аюултай гэдгийг санаж яв.
Очих орны улс төрийн байдал, цаг агаар зэргийг урьдчилан мэдэж байх. Тухайн орны хэлний мэдлэггүй бол ойр зуурын үг бичиж тогтоо.
Амжуулах ёстой ажлаа бичгээр жагсаа. Уулзах хүн, утасны дугаар, очих газруудын ханг болон буусан буудлын картыг нэг дор биедээ авч яв.
Дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй, хүний захиас, ачааг бүү авч яв. Гар тээшиндээ жижиг эмийн сан, гар чийдэн азч явахад илүүдэхгүй. Харин ямар нэгэн хурц үзүүртэй зүйлс, хутга мэс, шиприц яасан ч авч явж болохгүй. Үүнээс болж чи цагдаагийн газар очих болно. Учир нь зөвхөн хар тамхичид шиприц хэрэглэдэг.
Замдаа "гэмгүй" сайхан танилцсан нутаг нэгтэн болон гадаад хүмүүст өөрийнхөө тухай болон аялалын зорилгоо илэн далангүй ярьж болохгүй.

Гадаадын орнуудаар аялахад санахад илүүдэхгүй...


Ийм нэртэй 51 зөвлөмж америкийн жуулчлагч Томас Свик гаргажээ. Энэ зөвлөмжөөс уншигч танд хүргэе.
- Европын аль нэг оронд хоол идэж байхдаа нэг гараа ширээн доор битгий тавь
- Канадад явж байхдаа өөрийгөө Канадад төрсөн гэж худлаа хэлсний хэрэггүй
- Японд очвол нусаа нийж болохгүй
- Англиар аялахдаа хатан хааных нь тухай яриа өрнүүлсэний хэрэггүй
- Энэтхэгт гудамж хөндлөн гарч явахдаа зүүн тийшээ харсаны хэрэггүй
- Норвегид гүүрэн дээрээс хэн нэгнийг бүүдууд
- Мароккод гудамжинд тааралдсан эрэгтэй хүнд итгэж болохгүй

Яаралтай тусламж


Усанд живсэн хүнд: Усанд живж ухаан алдсан хүний амьсгалын эрхтэнг 5 мин, зүрхний үйл ажиллагааг 15 мин дотор сэргээхгүй бол үхэлд хүргэнэ. Гэхдээ үхлийн шинж тэмдэг илрээгүй цагт хиймэл амьсгал, зүрхний иллэгийг тасралтгүй хийх хэрэгтэй.
Усанд живж ухаан алдсан хүнийг уснаас гаргангуут хувцас нөмөргөнө. Уруу газар доош нь харуулан хэвтүүлж хэвлий дор нь юм ивж өгнө. Эсвэл өвдгөн дээрээ гэдсийг тааруулан доош харуулж хэвтүүлээд нуруунаас нь шахаж ходоод уушигнаас усыг нь гаргана. Хүүхдийг бол 2 хөлнөөс нь дээш өргөнө.

Аялал


Гол ус гатлах:
- Голын усны урсгалыг жишүүдүү сөрж гардаг.
- Урсгалын дээд талд мод тулж явбал түшигтэйгээс гадна усны гун, ёроолыг шалгах боломжтой.
- Сэлж чаддаг байсан ч хүйтэн усанд удаан байхад гар хөлийн шөрмөс татах аюултай.
- Гол гаталхад гутлаа оймсгүй өмсвөл гутал дотор ус шингэж хүндрүүлэх нь бага.

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ?


-Шивнээ-

АНУ-д эрчүүд эмэгтэйчүүдийн сэтгэл татах чанарын талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Эрчүүдэд бараг бүгдэд нь нэг ижил төрлийн бие бялдар, зан араншинтай хүүхнүүд таалагдаж байж. Судалгааг 18-70 насны 4000 эрэгтэй, эмэгтэй хүний дунд явуулсан байна. Сайн дураар оролцсон энэ хүмүүст эсрэг хүйснийх нь 18-25 насныхны зураг үзүүлж сэтгэл татах шинжийг нь нэг бүрчлэн хэлэх даалгавар өгчээ. Эрчүүдийн дийлэнх олонх нь сэтгэл татам чанар гэдэгт гоолиг бие, дур булаам царайлаг байхыг нэрлэж байжээ. Түүнээс гадна өөртөө итгэлтэй хүүхнүүд мөн таалагддаг гэсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд санал нь хуваагдсан гэнэ. Судлаачид хүүхнүүдийн олонхид нь чухам ямар эр хүн таалагдахыг тодорхойлж чадаагүй. Түүнээс гадна дунд насныхны сэтгэлийг инээмсэглэж байгаа төрх илүү ихээр татаж байсан байна.

Эмэгтэй хүнд дотно харьцаа үүсгэхийг хүсэхгүй байх 9 шалтгаан

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн хандлага өөр өөр байдгийн эрдэмтэд нэгэнт судлан тогтоосон байдаг. Эрчүүдийн хувьд хэзээ ч, хэнтэй ч сексдэхэд бэлэн байдаг гэж хэлж болно. Тэд нэгэн бүсгүйтэй танилцаад удаагүй байлаа ч ичиж эмээж, айж цэрвэлгүйгээр сексийн харьцаанд ороход бэлэн байдаг нь энгийн зүйл юм.