Түвшин

Monday, December 14, 2009

Гадаадад явахдаа


Очсон газар орондоо хэт үндэсний үзэл гаргах, хувцаслах, шашны үзлээр сайрхах, тухайн орныг муучилах /тухайн оронд амьдардаг Монгол хүнд ч муучилж болохгүй/ зэрэг нь чиний аюулгүй байдал цаашлаад амь насанд чинь аюултай гэдгийг санаж яв.
Очих орны улс төрийн байдал, цаг агаар зэргийг урьдчилан мэдэж байх. Тухайн орны хэлний мэдлэггүй бол ойр зуурын үг бичиж тогтоо.
Амжуулах ёстой ажлаа бичгээр жагсаа. Уулзах хүн, утасны дугаар, очих газруудын ханг болон буусан буудлын картыг нэг дор биедээ авч яв.
Дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй, хүний захиас, ачааг бүү авч яв. Гар тээшиндээ жижиг эмийн сан, гар чийдэн азч явахад илүүдэхгүй. Харин ямар нэгэн хурц үзүүртэй зүйлс, хутга мэс, шиприц яасан ч авч явж болохгүй. Үүнээс болж чи цагдаагийн газар очих болно. Учир нь зөвхөн хар тамхичид шиприц хэрэглэдэг.
Замдаа "гэмгүй" сайхан танилцсан нутаг нэгтэн болон гадаад хүмүүст өөрийнхөө тухай болон аялалын зорилгоо илэн далангүй ярьж болохгүй.

Хотоор явахдаа бусдын анхаарлыг татахуйц гоё ганган хувцаслах, үнэтэй чамин эд зүйлс бүү хэрэглэ. Хүний дэргэд бөөн мөнгө гаргаж болохгүй. Нүдний хор орно. Мөнгөө болж өгвөл бутархай болго. Карт хэрэглэх нь аюулгүй.
Гудамжинд элдэв урсгалын залуучууд тааралдвал тийшээ харж сонирхох байтугай үтэр холдон зайл.
Жагсаал цуглаан болж буй газраар бүү яв. Зураг авах, бичлэг хийх бүр ч хэрэггүй.
Санамсаргүй тохиолдлоор танилцсан хүмүүсээс болгоомжил. Ундаанд чинь нойрсуулах эм хийгээд хамаг юмыг чинь хамаад арилаад өгнө. Эсвэл карманд чинь хар тамхи хийчихээд баривчлуулж ч мэднэ. ОХУ-д гадаадын хүмүүсийг янз бүрийн аргаар айлган сүрдүүлж дээрэмддэг, алахаас ч буцахгүй гэмт бүлэглэлүүд байдаг бөгөөд тэд бүгд цагдаатайгаа хуйвалдсан, тэднийхээ ивээлд байдаг.
Энд нэгэн аргыг нь өгүүлье: Гудамжинд ганцаараа эсвэл хоёулаа явж байтал чиний яг зам дээр боодолтой мөнгө хэвтэж байх болно. Чи аваад халааслана. Хэд алхахад цагдаа, нэг "хохирогчийн" хамт ирж чамайг цагдаагийн хэсэг рүү авч одно. Тэнд чамаас "хохирогчоос хулгайлсан" мөнгөө гаргаж өгөхийг шаардаж, мөнгөний сери дугаарыг хэлж, чиний олсон мөнгөнөөс хэд дахин илүү тоо хэлнэ. Чи үнэнийг мянга хэлээд нэмэргүй. Ингээд чамаас үлдсэн мөнгийг гаргуулж "хохирогчийг хохиролгүй" болгоно. Чи эсэргүүцэж энэ тэр болвол цагдаагийн ажилтанд халдсан гэдгээр далимдуулан бүр ч "эвгүй байдалд" орно. Хүний газар тэнгэр хол, газар хатуу.
Дэлгүүр хэсч шопинг хийх гэж байгаа бол гар цүнх барьж хэрэггүй. Хаа нэгтээ бараа үзэж явахдаа хаяж гээнэ. Мөнгө, паспорт, буудлын карттай жижгэвтэр, хүзүүгээрээ оруулаад нэг мөрөөрөө гаргадаг, эсвэл бүсэлхийндээ зүүдэг цүнхтэй явж бай, Таны 2 гар чөлөөтөй байх ёстой.
Шопинг хийхэд бас нэг чухал зүйл бол гутал юм. Хөлөнд чинь хамгийн эвтэйхэн нам ултай гутал өмсөхгүй бол, та гурван дэлгүүр ороод л хөл чинь өвдөж, дээр нь авсан юм ч үгүй таксигаар буцах болно шүү.
Зочид буудлаас гарч явахдаа цүнх, савныхаа түгжээг шалгаж бай. Тагтыг хаа. Хүн онгойлгож уу үгүй юу шалга.

No comments:

Post a Comment